ГЯЛСgyals.site

Нууцлал

Товчхондоо: данс нээх шаардлагагүй, таныг хэн болохыг мэдэхгүй, өгсөн мэдээллээ хэдийд ч устгуулж болно.

Юу цуглуулдаггүй вэ

  • Нэвтрэх бүртгэл, нууц үг — байхгүй
  • И-мэйл хаяг — зөвхөн та өөрөө бичвэл
  • Зан төлөвт суурилсан зар — байхгүй. Бүх хүнд ижил зар харагдана
  • Гуравдагч талын хянагч, Google Analytics — байхгүй

Юу хадгалагддаг вэ

Зөвхөн таны өөрөө оруулсан зүйл. Жишээ нь цэсний нэр, оролцогчдын нэрс, хураамжийн дансны дугаар. Эдгээр нь таны үүсгэсэн нийтийн хуудсанд гарах зорилгоор л хадгалагдана.

Хураамжийн хуудсанд оруулсан дансны дугаар нь холбоостой хүн бүрд харагдана — группдээ тавихад бэлэн байгаа мэдээллээ л оруулаарай. Эдгээр хуудсыг хайлтын систем индексжүүлэхгүй.

Хэр удаан хадгалагдах вэ

Та устгах хүртэл. Үүсгэх үед гарч ирэх удирдах эсвэл устгах холбоосыг хадгалж авбал хэдийд ч бүрмөсөн устгана. Тэр холбоосоо алдсан бол доорх хаягаар бичээрэй.

Зар сурталчилгаа

Ивээн тэтгэгчийн баннер харуулахдаа зөвхөн үзэлтийн тоог бүртгэнэ: аль хэрэгсэл дээр, хэр удаан харагдсан. Энэ нь санамсаргүй үүсгэсэн дугаартай холбогддог — таны нэр, и-мэйл, IP хаягтай холбогддоггүй. Ивээн тэтгэгчид зөвхөн нийт тоо очно.

Хөтчид хадгалагдах зүйл

Хэдэн тохиргоог таны хөтөч дээр хадгална: санамсаргүй үүсгэсэн session дугаар, монитад нээсэн нэрийнхээ түлхүүр. Эдгээр нь сервер дээр биш, зөвхөн таны төхөөрөмж дээр үлдэнэ.

Холбоо барих

Мэдээллээ устгуулах, асуух зүйл байвал Messenger дээр бичээрэй.

Бусад хэрэгсэл

Хэрэгсэл

  • QR цэс
  • Сугалаа
  • Хураамж
  • Монита
  • Үсгэн загвар
  • Баг хуваарилагч
  • Цаг тохирогч
  • Өргөмжлөл
  • ӨOЛатин галиг
  • PDF хэрэгсэл
  • Зээлийн тооцоолуур

Бизнес

  • Өдрийн зорилго
  • Ашгийн тооцоолуур
  • Үнэ тогтоогч
  • Зарын төсөв
  • Тэгшитгэх цэг
  • Цалин бодогч
  • Комисс бодогч
  • НӨАТ салгагч
  • Маржин ба Markup
  • Хямдралын нөлөө

Зурхай

  • Жилийн зохилдолгоо
  • Мэнгэ
  • Жилийн төлөв